arrow_backНүүр хуудас

shieldНууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 2-р сар

1. Ерөнхий мэдээлэл

Энэхүү Нууцлалын бодлого нь “Хунаахайн орчуулга” аппликэйшн болон вэб платформ (цаашид “Бид”) хятад богино кино контенттой холбоотой үйлчилгээг үзүүлэх явцад хэрэглэгчээс цуглуулах, хадгалах, хамгаалах болон ашиглах мэдээллийн зарчмыг тодорхойлно.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

  • Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл, утас, нэвтрэх нэр.
  • Төхөөрөмжийн мэдээлэл: төхөөрөмжийн загвар, OS, IP хаяг, апп-ын хувилбар.
  • Ашиглалтын өгөгдөл: кино худалдан авсан болон үзсэн түүх.

3. Бид мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

  • Кино контентуудыг хүргэх.
  • Апп-ын гүйцэтгэлийг сайжруулах, алдааг засварлах.
  • Хэрэглэгчдэд тохирсон кино санал болгох.
  • Аюулгүй байдлыг хангах, хууль бус ашиглалтыг илрүүлэх.

4. Бид мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?

  • Хууль сахиулах байгууллага: хуульд заасан үндэслэлтэй тохиолдолд.
  • Бид мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, арилжих, сурталчилгааны зорилгоор задруулах үйлдэл хийдэггүй.

5. Хадгалалт ба хамгаалалт

Хэрэглэгчийн мэдээллийг шифрлэгдсэн ба дата хамгаалалтын стандартын дагуу хадгална. Бид мэдээллийг алдагдах, хулгайлагдах, зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авдаг.

6. Хэрэглэгчийн эрх

  • Өөрийн мэдээллийг үзэх, засах.
  • Данс устгуулах хүсэлт гаргах.

7. Төлбөрийн мэдээллийн аюулгүй байдал

Апп дотор кино худалдан авах болон сарын эрх авахад Qpay үйлчилгээг ашигладаг.

8. Хүүхдүүдийн мэдээлэл

13-аас доош насны хүүхдүүдээс мэдээлэл санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв хүүхдийн мэдээлэл цугларсан нь тогтоогдвол устгах ажиллагааг яаралтай хийнэ.

9. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Бид энэхүү бодлогыг үе үе шинэчилж болно. Шинэчилсэн хувилбарыг апп болон веб дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.

10. Холбоо барих

Хэрэв танд асуулт, санал, мэдээлэл устгуулах хүсэлт байвал бидэнд хандана уу:

И-мэйл: info@khunaahai.mn
Утас: +976 7222 4090